Бидний тухай

    Манай Ногоонтитэм Боловсрол ХХК нь хүүхдийн боловсрол чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Бид 2021 оноос ГЭРТЭЭ ТУРШЪЯ төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ төсөл нь хүүхдийн шинжлэх ухаанч байдал, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж ирээдүйн инжинер, судлаач, эрдэмтэн болоход туслах зорилготой. Бид төслийн хүрээнд шинжлэх ухааны туршилтыг гэртээ хийх боломжтой багцууд, SCIENCE FAIR бүтээлийн уралдаан, цуврал подкаст, кино, нэвтрүүлэг зэрэг олон үйл ажиллагааг БШУЯ, Нийслэлийн боловсролын газар, НҮБ-ын хүүхдийн сан, АНУ болон Франц улсын элчин сайдын яам, Голомт банк, Жүр үр ХХК гэх мэт төр, хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. 


  Мөн хүүхдийн шинжлэх ухаанч сэтгэлгээг дэмжих, оюуны бүтээлүүдийг шалгаруулах зорилготой “SCIENCE FAIR-ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН”-ийг санаачлан эхлүүлж нийт 500 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээг 2022, 2023 онуудад зохион байгуулсан. Цаашид хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлж, жил бүрийн 11 сарын 11 өдөр зохион байгуулахаар төлөвлөлөө. Бид SCIENCE FAIR 2024 уралдааныг алдарт физикч, Нобелийн шагналт эрдэмтэн Макс Планкийн нэрэмжит болгон 2024 онд зохион байгуулахаар төлөвлөж байна.


  Манай байгууллагаас шинжлэх ухааны туршилтыг гэртээ хийх боломжтой 17 төрлийн багцуудыг сурах бичиг, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан бэлтгэн худалдаалж байна. Одоогоор Имарт сүлжээ дэлгүүрүүд, онлайн худалдааны сувгуудаар дамжуулан 3000 орчим хүүхдэд хүргэжээ. 


  Бид өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлэн 2022 онд "Ногоонтитэм энтертеймент" студийг байгуулан Colors of Science цуврал подкаст, баримтат нэвтрүүлэг, шинжлэх ухааны сонирхолтой туршилтын нэвтрүүлэг зэрэг контентуудыг амжилттай хийж, мэдээллийн сувгуудаар түгээж байна. Манай байгууллагын мэргэжилтнүүд нь салбараа 2-25 жил ажилласан туршлагатай, шинийг эрэлхийлэгч, бүтээлч хамт олон юм. 


    Боловсролын салбар дахь бидний хамтын ажиллагаа үр шимээ өгч, шинийг санаачлагч, зохион бүтээгчидыг бий болгож ирээдүйд Монгол улсын анхны Нобелийн шагналтан бэлтгэхэд туслах нэг алхам болно гэж итгэж байна. 


Дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд: 

Веб хуудас: www.greencrown.mn 

Фэйсбүүк хуудас: Гэртээ туршъя  https://www.facebook.com/SciencehomeMongolia 

Youtube суваг: Гэртээ туршъя - Science at home  https://www.youtube.com/@-scienceathome2010 

Онлайн дэлгүүр: Гэртээ туршъя https://sciencekids.mn/

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл